Эрх мэдэлтнүүд ингэж дээрэм хийдэг
Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс энгийн иргэд, хувийн хэвшлийг хэрхэн дээрэмдэж, өмч хөрөнгийг нь булаадаг талаар бид баримтад тулгуурлан хүргэхийг зорилоо.
Дээрмийн хэргийг эхнээс нь сөхөн харвал:
"Богд Асар” ХХК анх 2007 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, "Орон сууцны иж бүрэн цогцолбор” барих зориулалттайгаар ХУД-ын 10-р хороо /одоогийн 8-р хороо/-нд байрлах 25 га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар авч, 100 сая төгрөгийг төлсөн байна.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 захирамжийн дагуу Дуудлага худалдааны анхны үнэд 3,3 тэрбум төгрөгийг бүрэн төлж 2013 оны 11 сард ХУД-ийн 8-р хороонд 25 га газраа хоёр жилийн хугацаатай эзэмших гэрээг хийсэн байдаг. Тухайн үед НЗД-аар Э.Бат-Үүл ажиллаж байв.
Гэтэл хуулийн дагуу ДХАҮ төлж авсан газар дээр "Туурайн төвөргөөн” ХХК-ийн эзэмшил гэх 140 га газрыг хууль бусаар давхцал үүсгэсэн байна.
Газрын давхацсан координатууд Аж ахуйн нэгжид зөвхөн Төсөл сонгон шалгаруулах, эсвэл Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлдэг хуультай байтал "Туурайн төвөргөөн” ХХК нь анх 2006 онд ХУД-ийн 6, 7-р хороонд 140 га газрыг дээрх 2 нөхцлийн аль ч нөхцөлөөр аваагүй хэрнээ энэхүү асар том 140 га газрыг хэрхэн эзэмшсэн нь хачирхалтай. 2006 онд жирийн нэгэн хувийн компани Газрын тухай хуулийг зөрчин асар их хэмжээний 140 га газрыг эзэмшээд зогсохгүй, Дуудлага худалдааны мөнгө тухайн газар зүйн байрлалд 18.48 тэрбум төгрөг төлөхийг 3,6 тэрбум төгрөг төлөхөөр тогтоолгож, газрын төлбөрийг 132₮/га-р төлөх ёстой байсныг 28₮/га-р тогтоолгож чадсан. Гэсэн хэдий ч Туурайн Төвөргөөн ХХК өнөөдрийн байдлаар ДХАҮ-д ердөө 1,1 тэрбум төгрөг төлсөн ба улсыг төсвийг 17,38 тэрбум төгрөгөөр хохироосон байгаа хэдий ч 13 жилийн турш газар эзэмшиж, хашаалж, тус газраас хэсэгчлэн зарж, зөвшөөрөлгүй барилга барьж, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг үл хайхран зогсож чадаж байгаа нь үнэхээр сонирхол татмаар.
Газар давхацсан байдал
Тэднийг хэн өдийг хүртэл, магадгүй цаашлаад хэдийг хүртэл хэн хамгаалж байна вэ.
Сонирхолтой баримтуудыг дэлгэн үзвэл "Туурайн төвөргөөн” ХХК 2011 онд газрын зориулалт өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан байх ба Нийслэлийн газрын алба хүсэлтийг шийдвэрлэхдээ газрын зориулалтыг өөрчлөөд зогсохгүй, газрын байршлыг хүртэл сайн дураараа өөрчилж өгсөн байна. Тухайн 2011 онд ХУДүүргийн хороодын хилийн бүсэд /ХУДүүргийн ИТХурлын 2009 оны 12 сарын 30-ны 08 дугаар тогтоолоор/ өөрчлөлт орж, 10 дугаар хорооны зүүн хэсэг 6 дугаар хорооны урд хэсэгтэй /яармагийн замын урд хэсэг/ нэгдэж 8 дугаар хороо болж өөрчлөгдсөн ба Туурайн Төвөргөөн ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг 8 дугаар хороонд хамаарагдах байсан байна. Гэтэл мөн л Туурайн Төвөргөөн ХХК-г мөнхөд хамгаалагч тэр шидтэн газрыг байршлыг бүрэн өөрчилж, манай компанийн эзэмшил газарт давхцуулан газрыг бүртгэж, ХУД-ийн 8-р хороонд орон сууцны иж бүрэн цогцолбор барих газрыг 908 дугаар захирамжаар олгосон байна. Тухайн үед НЗД Г.Мөнхбаяр гарын үсэг зурснаар 908 дугаар захирамж баталгаажжээ.
Хашааны давхацсан координатууд
Чухам яагаад ХУД-ийн 6,7-р хороонд байрлалтай газрыг хорооны өөрчлөлтийн дагуу 6, 8-р хороо болгон өөрчлөхгүй зориудаар 8-р хороо болгов. Тэгэхээр анх ХУДүүргийн 6, 7-р хороонд газар олгосон 568 дугаар захирамж нь хууль бус захирамж уу. Эсвэл хорооны өөрчлөлтийг далимдуулан 6, 8-р хороонд 140 га газар олгох бодит газаргүй, эрх мэдэлтэй шидтэнгээрээ зөвхөн цаасан дээр баталгаажсан агаар дээр олгогдсон газраа багтаах газаргүйдээ Богд Асар ХХК-ийн эзэмшил 25 га газар луу шахав уу.
Туурайн Төвөргөөн ХХК болон төрийн нэрэн дор луйвар хийсэн эрх мэдэлтнүүд 2014 онд Богд Асар ХХК нь эзэмшил газар дээрээ архитектур төлөвлөлтөө батлуулаад дэмжигдэж байх үед газрын кадастрыг мэдээллийн сангаас устгаснаар барилга угсралтын төлөвлөгөө, хөрөнгө оруулалт бүрэн цуцлагдаж, 2015 оноос одоог хүртэл асуудлыг шүүх дээр хянаж байгаа нэрийдлээр НГАлбаны эрх мэдэлтнүүд болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн бүлэг шүүгчид Богд Асар ХХК-г хөдөлгөөнгүйгээр боомилж байна. Харин хуулийг уландаа гишгэгч, газрын наймааг цэцэглүүлэгчийн дор Туурайн Төвөргөөн ХХК дураараа дургиж хууль зөрчин бусдаас дээрэмдэж авсан газраа гуравдагч этгээдэд худалдаж барилга угсралтын ажил хийлгэж байна. Мөн нийтийн өмчлөлийн газрыг дураараа хашаалан эзэмшиж байна.
Ингэж энэ газрын маргаан анх 2015 онд шүүх байгууллагад шилжсэн аж.
2015 оны гуравдугаар сард "Богд Асар” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, 1 жилийн турш шийдвэрлэлгүй явсаар 2016 оны 2-р сарын 5-нд Шүүгч н.Батзориг "Богд Асар ХХК-ийн газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон тул цаашид маргах асуудалгүй, өөрөөр хэлбэл Богд Асар ХХК нь эзэмшил газаргүй болсон гэх үндэслэлээр хэргийг хааж, Богд Асар ХХК-г ялагдал хүлээлгэсэн байна. Энэ нь мөн л Туурайн Төвөргөөн ХХК-г хамгаалагч өнөөх шидтэн газар эзэмших гэрээний хугацаа сунгах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон тухай шүүх рүү мэдэгдсэн хэрэг. Харин тангараг өргөсөн шүүгч нотлох баримтыг шалгахгүй, зөвхөн алгын чинээ цаасаар алх цохин шийдвэрлэж байгаа нь өнөөгийн хууль шүүхийн байгууллагын эмгэнэл үү, албан тушаалаа ашигласан, авлигачны энгийн нэгэн үйлдэл үү.
Үнэнээр явахад үхэр тэргээр туулайг гүйцэдгийн адил Анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрт нугаралгүй Давж заалдах болон Улсын дээд шүүхэд тус тус хандахад асуудлыг хянаж, 2016 оны зургаан сард анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан хэдий ч Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газрын алба шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй жил хагас болсон байна.
Улмаар шүүхийн шийдвэр албан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулснаар 2018 оны 9 сард газар эзэмших гэрээний нэгж төлбөрийг 439 төгрөг байхаар 15 жилийн хугацаатай гэрээг батлуулж гэрчилгээг шинээр олгожээ.
Гэтэл энэ маргаан эцэслэн шийдэгдсэнгүй. Одоо л нэг амьсгал авах нь уу гэсэн шиг Туурайн Төвөргөөн ХХК нь НДЗХАШШүүхэд нэхэмжлэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж гарсан А/25 дугаар захирамжийг илт хууль бусд тооцуулахаар захирамж гарсан тэр өдөр нь нэхэмжлэл гаргасныг захиргааны хэргийн шүүгч Н.Долгосүрэн даруй хүлээн авч хэрэг нээсэн нь Богд Асар ХХК-г дахин боомилж шахаж байна. Туурайн Төвөргөөн ХХК нь нэхэмжлэл гаргаж байх үед Богд Асар ХХК захирамж гарсан эсэхийг ч мэдээгүй, гаргаж аваагүй байсан нь хачирхалтай.
Туурайн Төвөргөөн ХХК-г Нийслэлийн газрын албаны албан тушаалтнууд болон бүлэг шүүгчдийн торон сүлжээ хэдий болтол хамгаалах юм бол. Энэ бүхний ард яг хэн байна вэ.
Дээрх маргаан гэхээсээ илүүтэй дээрмийг хэн зохицуулах вэ? Уг хэрэгт хэн хэн оролцов?
Энэ дээрмийн ард Ц.Сандуй анхнаасаа байсан уу?
"Туурайн төвөргөөн” ХХК-ийн 2006.11.17-ны өдрийн 568 дугаар захирамж батлагдах үед Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны орлогч дарга байсан"Туурайн төвөргөөн” ХХК-ийн 2011.12.07-ны өдрийн 908 дугаар захирамж батлагдах үед Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байсан"Туурайн төвөргөөн” ХХК-ийн 2017.01.12-нй өдрийн А/25 дугаар захирамж батлагдах үед Ц.Сандуй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга байсан байна.Ц.Сандуй иймэрхүү хэрэг хийхэд хэдийнээ гаршсан нэгэн гэлтэй. 2016 оны сонгуулийн дараа жаран тэрбумын хэргийг хүлээн зөвшөөрсөн хүн бол Ц.Сандуй. Ямар аргаар яаж тэрбум тэрбумаар нь мөнгө босгохыг, шархаа хэрхэн нөхөхийг сайн мэддэг тэрээр энэ удаад хуулийн хүрээнд шударгаар авсан бусдыг газрыг мөнгөтэй нэгэнтэй нийлж дээрэмдэхээр улайран буй гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу?
Нэг зүйлийг сануулан хэлэхэд дээрх "Туурайн төвөргөөн”-ийн эзэмшил гэх 140 га газарт ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР багтсан гэдгийг хэлэх нь зүйн хэрэг байх.
Нийслэлийн газрын албаны илт хууль бус ажиллагаанууд:
11.17-нд Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.1-г зөрчиж "Туурайн төвөргөөн”ХХК-д 140 га газрыг хууль бусаар олгосон11.17-нд ХУД-ийн 6,7-р хороонд захирамжтай газрыг 10-р хороонд хууль бусаар дамнуулан бүртгэсэн12.11-нд "Туурайн төвөргөөн”ХХК-ийн 2006.11.17-ны 568 дугаар захирамжаар олгосон газрын гэрээг нэг жилийн дараа 2007.12.11-ний өдөр хууль бусаар батлуулсан2011 онд "Туурайн төвөргөөн”ХХК-ийн хүсэлтээр газрын зориулалтыг өөрчлөхдөө хууль бусаар хорооны байршлыг өөрчилж 908 дугаар захирамж гаргасан2013 онд ижил байршилд өөр үнэлгээ гаргасан /140га-28төг, 25га-132төг/2014 онд хуулийн дагуу ДХАҮ төлж баталгаажуулсан газрын кадастрыг хууль бусаар мэдээллийн сангаас устгасан02.05-нд хууль бусаар газар эзэмших эрхийг дуусгавар болгож, ЗХАШШ-ийн шийдвэрт нөлөөлсөн2016 онд Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гацааж 2 жилийн хугацааг санаатайгаар алдагдуулсан01.12-нд Улсын дээд шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад "Туурайн төвөргөөн”ХХК-д А/25 захирамж гаргаж, гэрээ гэрчилгээ олгосон09.20-нд НЗД-ын А/878-г гаргасан өдөр нь "Туурайн төвөргөөн”ХХК-д мэдэгдэж захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргуулсан хэмээн "Богд Асар” ХХК-ий зүгээс үзэж байгаа юм.Энэ дээрэмд шүүгч Н.Долгорсүрэн хэрхэн нөлөөлөв?
"Богд Асар” ХХК 2018.09.20-ны өдөр "Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох А/878 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах шүүх хуралдаанд "Гуравдагч этгээд”-ээр татагдавШүүгч Н.Долгорсүрэн Гуравдагч этгээдийг эрх зүйн туслалцаа авах эрхийг боогдуулан илт "Туурайн төвөргөөн” ХХК-ийн талд үйлчилж, "Нэхэмжлэгчийн өмгөөлөгч” шиг асуудалд хандаж, Шүүх хуралдааныг зөвхөн нэхэмжлэгч, шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр явуулав.Гуравдагч этгээд болох "Богд Асар”ХХК-ий удаа дараа гаргасан "Шүүгчийг татгалзан гаргах” хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгов.Шүүгч Н.Долгорсүрэн зөвхөн нэхэмжлэгчийн байлцуулан Актын биелэлтийг түдгэлзүүлэв.Шүүгч Н.Долгорсүрэн гуравдагч этгээдээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийн хэрэгсэхгүй болгов.02.14-нд НДЗХШ-д гаргасан "НЗД-ын 908 дугаар захирамж”-ийг илт хууль бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүгч Одмаа хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.01.15-нд иргэний шүүхэд хандаж "Туурайн төвөргөөн” ХХК газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэх, Газрыг хуулийн дагуу авсан эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хурал дээр шүүгч Н.Долгорсүрэн нар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.MMS гэдэг компани Оффис- Эко цогцолбор бариад эхэлсэн
Шүүх засаглал шударга байж тухайн улс орон хөгжин цэцэглэх үндэс, тулгуур нь болно. Гэтэл шударга үнэний туйл шүүгч хүн мөнгөтэй, эрх мэдэлтэй талд илт үйлчилж луйвар, дээрэм хийх нөхцөл боломжоор нь хангаж байгааг холбогдох газрууд нь мэддэг болов уу. Хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлдлээс болж Монгол улсын Шүүх засаглалын нэр хүндэд сэв сууж байгаад гүнээ харамсаж байна. Энэ мэт эрх мэдлээрээ бусдад давуу байдал үүсгэж, нэг талд илт үйлчилдэг шүүгч нарыг анхааралдаа авч, арга хэмжээ авах цаг хэдийнээ болсон байлтай.
Хуулийн байгууллага, төр захиргааны нэгж, мөнгөтэй нэгэн нийлээд хуулийн өмнө ил цагаанаар дээрэм хийж байгаа энэ асуудлыг Монголд хэн шударгаар шийдвэрлэх вэ?
Мөнгөнд хүлцэнгүй хандаж, мөнгөтэйд нь үйлчилж байгаа эдгээр улсуудаа холбогдох байгууллагууд нь харж байгаа бол нэн даруй арга хэмжээ авна уу!!!
MMS гэдэг компаны аль хэдийнээ барилгын ажлаа эхэлсэн байгаа нь