Өршөөлийн хуулийн үнэн төрх 33 их наяд

Өршөөлийн хуулийн үнэн төрх 33 их наяд
АТГ-ын дарга асан Х.Энхжаргал албан тушаалаа өгөхөөсөө өмнө Өршөөлийн хуулийн үнэн төрхийг илчлэв. Тэрбээр “Бондуудыг багтаагаад 33 их наяд төгрөгийг Өршөөлийн хуульд хамруулсан нь Монголын нэр хүндийг дэлхийд муухай харагдуулсан” гэх тайлбарыг хэлж дуулиан тарьсан юм.
Яг үнэндээ эрх баригчид 2012 оноос хойш бүрэн эрхийнхээ гуравны хоёрт нь идэж, уучихаад үлдсэн хугацаанд нь бүх хэргээ Өршөөл нэртэй хуулинд хамруулсны нэг нь Х.Энхжаргал даргын хэлсэн 33 их наяд төгрөгийн хэрэг. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар буюу тухайн үед төрийн эрхийг барьж байсан Ардчилсан намынхан олсон мөнгөө, олдсон боломжоо яаж салхинд хийсгэж чаддагийг Засгийн эрх барьсан дөрвөн жилийнхээ хугацаанд харуулж Монголын эдийн засгийг элгээр хэвтүүлэх алхамыг хийсэн хүмүүс.
Тухайлбал, тус намынхан дэлхийн зах зээлд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд арилжихаар болсноо зарлаж, энэ мөнгийг үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрт зарцуулна хэмээж байсан ч бэлэн төсөлгүй замын салбар руу л хийчихсэн. Угтаа бол тэд улс орныхоо нэр хүнд, ирээдүй хойчоор дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг цээжний бангаар тооцож өрийн бичгийн хөрөнгийг элсэнд асгасан ус мэт үрэн таран хийж гэмт үйлдлээ дарахын тулд бондын мөнгийг Өршөөлийн хуульд хамруулж Монгол Улсын нэр хүндийг дэлхийд шившиглэсэн нь бодит үнэн.
Уг нь 2014 онд УИХ бондын мөнгөний зарцуулалтыг шалгах Ажлын хэсэг байгуулан Хөгжлийн банкыг шалгуулсан ч үр дүн гараагүй. Учир нь Ажлын хэсэг үр дүнгээ тайлагнасан боловч эрх баригч АН-ынхан гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлгүй олонхиороо хүч түрж асуудлыг намжааж байв. Тэгвэл УИХ-д 64-үүлээ болсон МАН-ынхан энэхүү 33 их наядын араас орж шалгуулж чадах болов уу гэсэн хүлээлт байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр ээлжит бус чуулган хэлбэрээр долоохон зүйлтэй хуулийг баталсан. Энэ бол татвараас зугтсан, Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өмч хөрөнгө, татвараас зугтсан мөнгөн хөрөнгөө хууль ёсны болгох энэ хуулийг баталсан. Энэ хуулийн үйлчлэл явагдсанаас хойш 33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хөрөнгөө бүртгүүлсэн хүмүүсийг мөрдөхгүй, шалгахгүй гэдэг хуулийг араас нь баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө” хэмээсэн юм. Ямартай ч Монголчуудын амь амьдралыг барьцаанд тавьж 33 их наядаар гараа угаасан нөхдүүдтэй хэүээ хариуцлага тооцож энэ их мөнгийг төлүүлэх вэ. Тэдний тарьсан балгаас болж ард түмний амьдрал өнгөрсөн хугацаанд өдрөөс өдөрт үгүйрэн доройтож, идэх талх, хоногийн махаа авч дийлэхгүй шахам болж байхад тэд 33 их наяд төгрөгийг Өршөөлийн хуульд хамруулж халаасаа зузаатгасан нь үнэнд хэр нийцэх вэ.
Тиймээс АТГ-ын шинэхэн дарга З.Дашдаваа, Ж.Батсайхан нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө мөнгө нь арвижсан олгиархуудын халаасыг сайтар тэмтэрээд үзвэл 33 их наяд төгрөгийн зах зухаас атгах болов уу.

Х.Маргад 
Эх сурвалж: http://erennews.mn
 
скачать dle 12.0