НАМЗХ-ны шинэ Ерөнхийлөгчид нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ?
НАМЗХ бол 21 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага. МАН-ын удирдлагад гараад байгаа ихэнх лидерүүд энэ холбоогоор дамжсан гэхэд болно.
Харин өнөөдөр НАМЗХ-ны нэр хүнд урьд өмнөхөөсөө уналтанд ороод байгаа гэхэд болно. Учир нь энэ холбооны удирдлагад ихэнхдээ ааваараа хөтлүүлж улстөрд орж ирсэн улстөрчдийн залгамж халаа “ХҮҮД” нар санаархсаар ирсэн. Одоо ч НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн суудалд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сууж байгаа. Тэгвэл түүний хувьд дөрвөн жилийн хугацаа нь дуусч байгаа юм.
Тиймээс НАМЗХ-ныхон дараагийн ерөнхийлөгчөөр хэнийг сонгох талаар ярьж эхэлжээ. Гэхдээ ээлжит Их хурал ирэх сард болохоор товлосон ч хурал болох өдөр эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. Мөн МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулжээ. Тэгэхээр тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 35 наснаас доошх тус намын гишүүн өрсөлдөх боломжтой аж.
Тэгвэл дараагийн Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн Н.Учрал, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир нарын нэр яригдаж байна. Гэхдээ эдгээрээс Б.Баттүшигийн хувьд өөрөө НАМЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр Б.Баттүшиг өөрийн цахим хуудсандаа “Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоонд олон ажил хийх боломж байна. Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд НАМЗХ холбоог идэвхжүүлэх ажилд оролцох нь хэрэгтэй гэж үзээд НАМЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр шийдлээ” гэсэн байна.
НАМЗХ-ны эрхэм зорилго нь “нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх эрмэлзлэл бүхий Монголын залуучуудын хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалж, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцох оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ байгууллага нь МАН-ын “өв залгамжлагч” нарыг бэлтгэх дамжлага бааз болж хувираад байгаа нь хэнд ч ил харагдах болжээ.
Аль ч улсад улс төрийн залгамжлагчдын асуудал хүний эрхийн асуудал ч гэлээ манай оронд нэг л буруу замаар будаа тээгээд байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэхүү залгамжлагчийн асуудал өнөөгийн МАН-ын дэргэдэх НАМЗХ гэх байгууллагад харагдаж байна.
Тухайлбал сүүлийн хэдэн жилүүдэд сайн эцгийн нэрээр гарч ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал, “Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүн, НАМЗХ-ын ерөнхийлөгч гэсэн олон албан тушаалыг шат дараалан хашиж яваа Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын нэрийг дурдаж болно.
Тэгвэл энэ удаад мөн л улс төрийн залгамлагчид болох УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, “Их засаг” их сургуулийн захирлын хүү УИХ-ын гишүүн Н.Учрал нар НАМЗХ-ын ерөнхийлөгчийн нэрд яригдлаа.
Б.Баттүшигийн хувьд аавынхаа нэрээр Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдон хэл амтайхан ажиллаж байсан бол одоо Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга, “И-Март”-ын эзэн гээд олон албан тушаалтай нэгэн. Б.Баттүшиг энэ олон албан тушаал, бизнестээ ханаад зогсохгүй дахин НАМЗХ-нд ерөнхийлөгч суухаар санаархаж эхэлсэн нь хачирхалтай. Ямартай ч МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эртнээс бэлтгэгдсэн түүнд НАМЗХ-ны ерөнхийлөгчийн байр суурь чухал бололтой.
Ерөөс Б.Баттүшиг, Н.Учрал мэтийн мөнгөтэй хүний хүүхдүүд улс төрийн орон зай, карьераа мөнгөөр цохиж авдаг жишиг тогтож эхэлсний харгайгаар өнөөдөр улс төрд шударга зүтгэж яваа залуус хохирч байна. Тухайлбал дээр нэр дурдагдсан гурван хүнээс тус байгууллагын халуун тогоонд хутгалдаж ирсэн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамирыг нөгөө хоёроосоо хавьгүй илүү шинэ үе сэлгэгдэх боломжтой хүний нэг гэж үзэж байгаа юм. Э.Тамир нь 1989 онд төрсөн, УИХ-дахь МАН-ын бүлгийн референт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан төдийгүй НАМЗХ-ны Удирдах зөвлөл дотроо хамгийн залуу гишүүн нь аж.
Харин Б.Баттүшиг, Н, Учрал нарын хувьд энэ суудалд суухад ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн ам уралдуулан муулах хүмүүс мундахгүй их байгаа шүү.
ЭХ СУРВАЛЖ: CHUHAM.MN