Е.Сагсай прокурорын нүцгэн бичлэгийг олон нийтэд дэлгэлээ

Е.Сагсай прокурорын нүцгэн бичлэгийг олон нийтэд дэлгэлээ
ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян Ё.Сагсай прокурорын талаарх бичлэгийг задаллаа. Энэ үеэр бичлэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Эрх зүйч Н.Буяннэмэх: "Сүүлийн үед Монгол Улсад хууль, шүүхийн байгууллагууд ард иргэдийнхээ эсрэг ажилладаг болоод нэлээн олон жил өнгөрчээ. Үүнтэй холбоотойгоор тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүйн асуудал, хууль хэрэгжүүлэх асуудлын талаар иргэд их мэдээлэлтэй болсон. 
Өчигдөр Хууль зүйн сайд Ц.Нямдорж төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хөнөөсөн гэх этгээдүүдийг ялласан прокурор, шүүхийн байгууллагуудыг ихэд шүүмжилж, хохирогчийн асуудал дээр их анхаарал хандуулсан. Дээрээс нь шүүхээр ял авсан хүмүүс хэлмэгдсэн гээд Монгол Улсын Хууль зүйн сайд нь уучлалт гуйсан. Мөн үүнтэй холбоотойгоор шүүх засаглал, прокурорын байгууллага нь яллах дүгнэлт үйлдэж, шүүх өөрөө дэнсэлсэн. Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах Ё.Сагсай гэж хүний асуудлыг өчигдөр бид хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан. Тэрбээр хууль цаазын итгэмжилсэн төлөөлөгч хийж байхдаа ёс зүйн ямар бүдүүлэг алдаа гаргасан талаарх бичлэгийг та бүхэндээ дэлгэж үзүүлнээ" гэлээ.
Э.Эрдэнэжамъян: "Хууль шүүхийн байгууллага дотор бугшсан бузар булай болгоны талаарх яриа гадуур их байдаг. Тэрний нэг нь өөрсдийнхөө эрхшээлд байгаа хүмүүсийг бэлгийн дарамтанд оруулдаг талаар яриа их байна. Тэд нараас ирүүлсэн энэ бичлэгийг товчлон хүргье.
Гол утга нь Ё.Сагсай прокурорыг нэг газар эмэгтэй хүнтэй байж байхад нь залуучууд дайрч ороод бичлэг хийсэн байдаг. Бичлэгийн эхэнд "Би шударга цагдаа байна, та энэ хүнийг яагаад хүчирхийлж байгаа юм бэ? бэлгийн дарамтанд оруулсан уу?" зэргээр асуусан. Хариуд нь Ё.Сагсай хэлэхдээ "Би өөрийн чадах чинээгээрээ тэр хүнийг чинь суллаж өгнө" гээд амлалт өгсөн. Эндээс би тэр эмэгтэй хүний хэсгийг нь хассан. 
Бичлэгийн дараагаар Э.Эрдэнэжамъян цааш ярихдаа "Энэ хүн бол Ерөнхий прокурорын орлогч хийдэг хүн. Өөрийнхөө хувийн замбараагүй байдал, бүдүүлэг байдлаасаа шалтгаалан хэрэгжүүлэх ёстой хуулиа өөрчилж байна. "Би тэр хүнийг чинь маргаашийн дотор суллана" гээд амлалт өгчихлөө. "Чи энэ хүнийг бэлгийн дарамтанд оруулсан уу" гэхэд нь "үнэн" гэж хариулж байна.
Үнэн үг хэлсэн хүмүүсийг хохироогоод, худлаа хэлж, хулгай хийсэн хүмүүсийг хаацайлдаг ийм л нийгэмд бид амьдарч байна. Хууль, шүүхийн байгууллагуудыг иймэрхүү байдлаас нь цэвэрлэх цаг болсон. Тийм учраас бид улс төрийн хувьд ч, хуульч хүнийхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч ийм бохир заваан байдлаас Монголын төр, хууль хүчний байгууллагуудыг цэвэрлэхийн тулд эцсээ хүртэл явна гэдгээ илэрхийлье. Мөн иймэрхүү байдлаар хохирсон хүмүүс байвал бид эрхийг нь хамгаалж тэмцэнэ гэдгээ илэрхийлье" гэлээ.

Г.Тэмүүлэн
 
 
скачать dle 12.0