Дэлхийн шилдэг их сургууль, мэргэжлийн 2019 оны жагсаалтыг гаргажээ

Дэлхийн шилдэг их сургууль, мэргэжлийн 2019 оны жагсаалтыг гаргажээ

Лондон хотноо байрладаг боловсролын “QS” байгууллага 2019 оны дэлхийн шилдэг их сургуулиуд болон мэргэжлийн жагсаалтыг гаргажээ. 
Тус жагсаалт 78 улс орны 1200 гаруй их дээд сургууль, 5 том судалгааны салбарын 48 төрлийг хамарчээ. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг АНУ-ын Массачусетсийн технологийн их сургууль тэргүүлж, мөн АНУ-ын Стэнфордын их сургууль, Калифорнийн их сургууль, Харвардын их сургуулиуд удаалжээ. Тав, зургаадугаарт Австралын Сиднейн их сургууль, Мельбурнын их сургуулиуд жагссан байна. 
Харин 2019 оны дэлхийн мэргэжлийн жагсаалтыг Италийн Ромын их сургуулийн "Эртний сонгодог түүх"-ийн мэргэжил тэргүүлжээ. Хонконгийн их сургуулийн шүдний эмнэлгийн мэргэжил 4-р байранд, БНХАУ-ын Чинхуа их сургуулийн иргэний инженерийн мэргэжил 9-р байранд орсон байна.
Дэлхийн шилдэг их сургууль, мэргэжлийн 2019 оны жагсаалтыг гаргажээ
скачать dle 12.0