“Тэнгэр нь цэлмэг эх орон” хаврыг урин дуудна
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, хөтлөгч МУСТА Г.Батсүх "ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН - III" тоглолтоо энэ сарын 16-нд UB PALACE-д хийхээр болжээ. Тоглолтод МУГЖ М.Бямбажав, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Б.Батболд, Д.Март, Т.Амина болон бусад уран бүтээлчид оролцоно.
Сонирхуулахад тоглолтын үеэр азтай үзэгч шалгаруулж, хурдан удмын даага болон төмөр хүлгийн эздийг тодруулах юм байна.