Малын дотор эрхтэнд шимэгчлэн амьдардаг 40 орчим төрлийн хорхой байгааг илрүүлжээ

Малын дотор эрхтэнд шимэгчлэн амьдардаг 40 орчим төрлийн хорхой байгааг илрүүлжээ

Малын дотор эрхтэнд шимэгчлэн амьдардаг 40 орчим төрлийн хорхой байгааг илрүүлжээ

 

Малын эрүүл мэнд, ашиг шим болон үржилд шимэгч хорхой сөргөөр нөлөөлж, энэ нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хүндрэл учруулж буйг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. Манай оронд таван хошуу малд шимэгчлэн амьдардаг 170 гаруй зүйлийн хорхой байдаг аж. Үүнээс 40 орчим нь малын дотор эрхтэнд “үүрлэн” олон төрлийн өвчин үүсгэж байгааг тус газрынхан судалж тогтоожээ. Ийм шимэгчдийг дугариг, туузан, хавтгай хорхой, эгэл биетэн гэх дөрвөн бүлэгт хуваадаг байна.

Шимэгч хорхой нь малын тэжээл болон дотор эрхтэнд хэдэн жилээр амьдрах чадвартай. Түүгээр өвчилсөн мал турах, цус багадах, өсөлт удаашрах зэргээр өвчлөмтгий болдог гэв. Дээр дурдсан 40 орчим төрлийн хорхой нь малд өвс, тэжээл, усаар дамжин халдварлаж, нарийн гэдэсний ханаар цусанд нэвчин, эд, эрхтэнд “ургаж” сорвижуулах, цөсний сувгийг бөглөх, уушгинд нэвчсэн тохиолдолд амьсгалын зам таглах замаар үхэлд хүргэх аюултай. Түүнчлэн мах, сүү, ноос, ноолуур зэрэг ашиг шимийг нь муутгах, хээл хаяхад хүргэдэг байна. Зарим төрлийн хорхой нь хүнд халдварлаж зоонозын өвчин үүсгэдэг. Иймд малчид малынхаа цус, өтгөнийг шинжлүүлж, бэлчээрийн эрүүл ахуйг хангах, хашаа, хороог цэвэрлэж халдваргүйжүүлэх, малын эмчийн хяналтад угаалга, туулга тогтмол хийх, урьдчилан сэргийлэх үзлэг, арга хэмжээнд тухай бүрд нь хамруулахыг зөвлөлөө.

скачать dle 12.0