Дэлхийн хамгийн стресстэй 10 хот тодорлоо

Дэлхийн хамгийн стресстэй 10 хот тодорлоо

"DIPNDIVE" компанийн хийсэн судалгаагаар жуулчдад хамгийн таатай бус санагдсан 10 хот тодорсон байна. Уг судалгааг жуулчдын тоо, дуу чимээ, агаарын чанар, тээврийн зардал, гэмт хэргийн индекс зэрэг олон хүчин зүйл дээр үндэслэн гаргажээ.

Хот тус бүрийг 0-100 хүртэл оноогоор үнэлсэн бөгөөд оноо нь өндөр байх тусам "стресс" их гэдгийг илтгэх аж.

Судалгааны эхний байранд Лас Вегас хот 95 оноотойгоор орсон байна. Тус хотын хувьд олны хөл хөдөлгөөн хамгийн том асуудал болсон гэж үзэж байна.

Дэлхийн хамгийн стресстэй 10 хот тодорлоо

 

Тухайлбал, 100 мянган оршин суугчаас гадна 187 мянган жуулчин байдаг гэх үзүүлэлт гарсан бөгөөд дуу чимээ ихтэй байдаг нь стрессдэх нэг шалтгаан болжээ. Хоол хүнс, унааны олдоц, зардал нь харьцангуй боломжийн боловч жуулчдын хөдөлгөөн тасрахгүй байгаа нь хамгийн стресстэй хотын жагсаалтыг тэргүүлэх шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байна. Удаах байрт 93 оноогоор Сан Франциско, 83 оноогоор Нью-Йорк хот гуравдугаар байрт оржээ. Үнэн хэрэгтээ, АНУ-ын зургаан хот уг жагсаалтын эхний 10-т багтсан юм. Үүнд, Лос Анжелес 79 оноо, Сан Диего 76 оноо, Портланд  72 оноогоор багтаж байна. Гэхдээ энэхүү жагсаалтаас гадна Энэтхэгийн Мумбай хамгийн стресстэй, хэцүү хот гэх цолыг олон жил хүртсэн юм.

Хамгийн стресттэй 10 хотын нэрс: 

  1. Лас Вегас
  2. Сан Франциско
  3. Нью Йорк хот
  4. Лондон
  5. Лос Анжелес
  6. Цюрих
  7. Сан Диего
  8. Милан
  9. Портланд
  10. Парис

ЭХ СУРВАЛЖ: TIME OUT

скачать dle 12.0