Ханжоу-2022 | Шатрын Их мастер С.БИЛГҮҮН ДОЛООДУГААР БАЙРТ жагслаа
Азийн наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд медальтнууд тодорлоо. Есөн өрөг бүхий швейцарь системээр өрсөлдсөн хувийн төрөлд эрэгтэйчүүдэд их мастер С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар өрсөлдсөн билээ.
Эрчүүдийн ангилалд эзэн орны шатарчин И Вэй 7.5 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны хоёр шатарчин болох Нодирбек Абдусатторов 7.0, Жавохир Синдаров 6.5 оноогоор мөнгө, хүрлийг хүртлээ.Манай шатарчдаас их мастер С.Билгүүн 5.5 оноогоор 7-д, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 4.5 оноогоор 19-д жагслаа.
Харин эмэгтэй шатарчдаас эмэгтэй их мастер Т.Мөнхзул 5.0 оноогоор 11-д, олон улсын мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор 13-д бичигдлээ.Энэ төрөлд Хятадын их мастер Жу Жин Ир 7 оноогоор тэргүүлсэн бол Узбекистаны эмэгтэй олон улсын мастер Умида Омонова 6.5 оноогоор мөнгө, Хятадын их мастер Хоу И Фан 6.5 оноогоор хүрэл медаль хүртлээ.