Яармагт задарсан цэвэр усны шугамыг хааж, зам руу давс цацсан гэв

Яармагт задарсан цэвэр усны шугамыг хааж, зам руу давс цацсан гэв

Яармагт задарсан цэвэр усны шугамыг хааж, зам руу давс цацсан гэв

 

Яармагийн замд өчигдөр/2024.12.28/ цэвэр усны шугамд гэмтэл гарснаар их хэмжээний ус гарч ирсэн. Тэгвэл Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд гэмтэл гарч, авто зам руу ус орсон тул халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаж, 12 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагт зорчих хэсгийг хэвийн болгосон гэнэ.

Тодруулбал, 45,000 мкв авто зам, 18,600 мкв явган замыг хамарсан мөстсөн талбайд нийт 18 тонн давс цацаж хайлууллаа. Хайлсан мөсийг хусаж, түрэх, ачилт хийхэд 3 ковш, 1 камаз, 2 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 18 рэйсээр цас мөсийг ачиж, тээвэрлэлээ. 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн, цэвэрлэгээнээс үлдсэн нимгэн мөстөлт хэсэгт цацсан давс хайлалт өгсөн, шаардлагатай хэсэгт давс цацах арга хэмжээг авахаар ажиллаж байна гэлээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл (1)

Aluminium scrap transportation solutions
Aluminium scrap transportation solutions
Hello! Your website is impressive. We believe that together, we can make a positive impact by promoting eco-friendly battery disposal Battery recycling return See you around, and may your path be paved with blessings