100 жилийн давтамжтай нэгэн түүх
Монголчуудын өөрийнх нь хүсэлт, өргөдлийн дагуу 1919 онд Сью Шү Жаны 15 мянган цэрэг орж ирж, автономит эрхийг устгаж, Монголыг төргүй блгож, Монгол гэдэг үг хэлэхийг хориглосон байдаг. /нийтлэлч Баабар/
“Түүх хоёр давтагддаг. Эхнийх нь гамшиг, дараагийнх нь эмгэнэл” гэж Карл Маркс хэлсэн байдаг. Одоо Монгол Улсыг ШХАБ/Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/-ын гишүүн орон болгох тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл 100 жилийн дараа Сью Шү Жанд дагаар ордог шиг явдал болох вий гэсэн хардлагыг ажиглагчид хэлж байгаа юм.
Түүх сөхвөл: Монголын үндэсний архивт “1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрхэт төлөөлөгч Чэн И ба Богд хаант Монгол Улсын удирдлагатай хийсэн хэлэлцээрийн тэмдэглэл” хадгалагдан үлджээ. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагтууд мөнгө шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн байв.
Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдин ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заажээ. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгуулсан байдаг.