"Бэлтэс мөрөн" ХХК-ийн шүүх хурал хойшлогдлоо

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн шүүх хурал хойшлогдлоо
“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.05.01/ товлогдсон юм. 
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгууллаа. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч цахимаар 3, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн 1, цахимаар 3, яллагдагч нарын өмгөөлөгч 0, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч шүүх хуралдаанд оролцсон байна.
Улмаар шүүх хурал талуудын хүсэлтээр 2024 оны тавдугаар сарын 27-ны 10:00 цаг хүртэл хойшлогдлоо гэж Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээллээ. 
скачать dle 12.0