“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.

Нээлтийн ёслолын үеэр Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын орлогч, гүйцэтгэгч элчиний зэрэглэлтэй зөвлөх Жан Мүшин, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга Даваажаргал нар нээлтийн ёслолд оролцож Хятад Монгол хоёр улсын засгийн газрын холбогдолтой албан байгууллага, соёлын бүлгэм, их дээд сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлүүд болон Хятад улсын Монгол улсад оршин суугаа иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1200 гаруй хүн нээлтийн ёслолд оролцлоо.

Нээлтийн ёслолын үеэр 34 тоглогчтой Хэнань мужийн “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт үзэгчдийн халуун алга ташилтыг хүлээн авлаа. Энэхүү уян налархай байдлын гайхамшиг Хятадын эрдэм сүр жавхааг гайхшруулсан Шаолинь Үшүгийн тайзны тоглолт нь хятадын уламжлалт үшүүгийн татах хүчийг гүйцэд мэдрүүлж чадсан нь үзэгчдийн бахархалыг татсан байна.

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагаа нь 11 сарын 4-өөс 7-ны өдрийг хүртэл Монгол улсын Улаанбаатар хотод явагдана. Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хугацаанд Монгол эмнэлгийн эмчилгээ, номын солилцоо, Кино, телевизийн жүжиг нэвтрүүлэх, шилдэг жүжиг бүтээлийг дэлгэн үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах болно. Олон жил дараалан явагдсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа нь Хятад Монголын нөхөрсөг харилцааны уг санаа түүхэд хариуцлагыг гүйцэд харуулж Монгол улсад Хятад улсыг нэн илүү таниулан мэдүүлж Өвөр Монголыг илүү нэг алхам ойлгуулж хоёр улсын нөхөрсөг харилцааг ахиулахад бат бөх суурийг тавьжээ.

 

Зохиогч: ЮЭ ИН
Найруулагч: ЮЭ ИН, Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв
скачать dle 12.0