Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ

Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ

Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ

 

УИХ, Засгийн газраас нэг балай шийдвэр гаргасан. Тэр нь ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх тухай юм. УИХ-ын ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 23-ны үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын ХХААХҮЯ-ыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 50.4 хувь нь дэмжсэн. Улмаар Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ний хуралдаанаар үүнийг хэрэгжүүлэхээр шийдсэн.

 

Ингээд тус яамыг нүүлгэх үйл ажиллагаа эхэлсэн. Гэвч ХХААЯ нүсэр нэг дор нүүчих боломжгүй. Харьяа байгууллагууд нь хүн олонтой. Гэнэтийн энэ шийдвэрийг дагаж гэр орноо аваад нүүх хүн хэр олон гарах нь эргэлзээтэй байсан юм.

Харин албаны эх сурвалжууд “…Саяхан бид орон нутагт ажиллаад ирлээ. Тэнд яам болон харьяа байгууллагууд шилжин байрших оффисын барилгатай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ жил ашиглалтад оруулсан шинэ барилга байгаа. Дархан-Уул аймгийн ЗДТГ болон ХХААХҮЯ хамтран шинэ барилгад байрлах талаар уулзаж, ярилцсан. Яамыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 2025 оны улсын төсөвт тусгасан. Дархан-Уул аймгийн шинэ барилгыг анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. ТӨБЗГ-аас мэргэжилтнүүд очиж, байрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэх ажлыг бүрэн шийдсэн. Шинэ барилгад яамны зүгээс тавилга, компьютерээ авч очно.

Нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан. Үүнд, хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан” гэж байна.

 

Мөн “…Яамны үндсэн бүрэлдэхүүнд 121 ажилтан, алба хаагч ажиллаж байна. Бүх алба хаагчдын дунд санал асуулга явуулахад 80 хувь нь орон нутагт шилжин суурьшихыг дэмжсэн. Гэхдээ алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх гаргалгааг шийдвэрлэхээр ажиллаж байна. Алба хаагч, ажилчдын тодорхой хувь нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хотод үлдэнэ” гэжээ. Тэгвэл яг үүнтэй холбоотой үл ойлголцол сайд болон яамны алба хаагчдын дунд үүсээд байна. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамныхандаа “…Би хотод үлдэнэ. Та нар нүү” гэсэнд үүдэнд алба хаагчид нь бухимджээ. Ингэхээр нь сайдын зүгээс сугалаа сугалуулж нүүлгэх саналыг ч гаргаж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүүхийг сугалсан нь азгүй, үлдэхийг сугалсан нь азтай алба хаагч болох санал аж. Энэ мэдээж дэмжигдээгүй байна. Мөн тэрээр “…2027 оны сонгуулийн дараа буцаад ирж болно шүү дээ” гэж аргадаж хүртэл үзжээ.

Гэвч алба хаагчид нь хүлээж аваагүйгээр барахгүй сайдыгаа шүүмжилж бухимдагсдын тоо улам нэмэгдсээр байна. Тэд “…Ж.Энхбаяр манай салбарыг самарлаа” гээд ихээхээ дургүй байгаа аж. Үүнээс харахад, “…Санал судалгаа авахад яамны алба хаагчдын 80 хувь нь нүүхийг дэмжсэн” гээд байсан нь худлаа болж таарав.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0