Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

 

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа билээ.

Тус түр хорооны сонсгол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тус Түр хороо өнөөдөр ээлжит хуралдаанаа хийх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаж чадаагүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус сонголд 120 гаруй хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөөд байгаа аж.

Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ "Өнөөдрийн хуралдаанаар гурван тогтоол батлах байсан. Нэгд, сонсголын тов батлах байсан. Товыг ирэх сарын 7, 8-ны өдөр хийхээр албан бусаар төлөвлөж байсан. Хоёрт, түр хорооны дэгийг батлах, гуравт, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг тодорхой болгох  байсан юм. УИХ-ын тогтоолтой учраас сонсголыг зайлшгүй хийх ёстой. Хянан шалгагч, шинжээчид бүх асуудлыг шалгаж, судалж үзсэн. Түр хорооны дараагийн хурлыг ирэх сарын 6-нд хийнэ гэж тогтоогоод байна. Давхардсан тоогоор 103 гэрч дуудна. Гэрч нарын дотор бидний мэдэх дарга нар бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъябазар нарыг дуудсан " гэлээ. 

скачать dle 12.0