Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

 

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 

Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс буюу өнөөдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөснийг Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.

скачать dle 12.0