Солонгосын Ерөнхийлөгч эв эеийг эрэлхийлж байна

Солонгосын Ерөнхийлөгч эв эеийг эрэлхийлж байна

Солонгосын Ерөнхийлөгч эв эеийг эрэлхийлж байна

 

БНСУ-д анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж дадлагажигч эмч нар ажил хаялт зарлаад байгаа. Засгийн газраас анагаахын сургуульд элсэгчдийн тоог 2025 оноос эхлэн 2000-аар нэмэгдүүлэхээр төлөвлөснийг эсэргүүцэн тус улсын 13 мянган дадлагажигч эмчийн 90 гаруй хувь нь ажил хаялтад нэгджээ.

Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Юн Сог Ёль Засгийн газар хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр 50 минутын турш ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэж байна хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрээр, эмч нар ажил хаясны улмаас хүндрэл учирч байгаад хүлцэл өчөөд өөрсдийн ашиг сонирхлыг нийгмийн эрүүл мэндээс дээгүүрт тавьж байгаа нь буруу гэж эрүүл мэндийн салбарынхныг шүүмжлэв.

“Хэрэв та бүхэн илүү оновчтой, үндэслэлтэй шийдлүүд гаргавал бид тэдгээрийг хэлэлцэхэд бэлэн байна. Төрийн бодлого илүү сайн тал руугаа өөрчлөгдөх боломжтой” гэлээ.

Харин эрүүл мэндийн байгууллагын зарим мэргэжилтнүүд Юн Сог Ёлийн засаг захиргаа тэдэнтэй урьдчилан зөвлөлдөөгүйг дурдаад, түүний засгийн газар дадлагажигч эмч нарын цалин бага байгаа зэргийг засаж залруулах чиглэлд дорвитой алхам хийхгүй байгааг шүүмжилсэн байна.

52 сая хүн амтай Өмнөд Солонгост 2022 оны байдлаар 1000 хүнд 2.6 их эмч ногдож байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ гишүүн орнуудын дундаж үзүүлэлтээс /3.7/ хавьгүй доогуур байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 64 (7308)

скачать dle 12.0