Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу

Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу

Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу

 

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хуулийн төслийн 19.2-д Цэцийн гишүүн төрийн албаны, авлигын тухай, нийтийн албанд нийтийн ашиг сонирхлоос сэргийлэх тухай хуулийн холбогдох үүрэг хязгаарыг дагаж мөрдөнө гэж заасан. 

Ер нь Цэцийн гишүүн бүх хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ гурван хуулийг заавал тодорхойлж байгаа нь ямар учиртай вэ.

21.1-д Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл түүнийг эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Цэцийн гишүүн эрүү, авлигын хэрэгт холбогдоод явах нь ховор. Харин жил дараалан Цэцийн гишүүдийн ёс зүйгүй үйлдлүүд гарч байгаа. 

Эрүүгийн гэхээс илүү ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал. Энэ бол монгол төрийн институт юм. Үүнийг дагаад төрд итгэх иргэдийн итгэл алдарч байгаа. 

Өнгөрсөн жил Цэцийн гишүүн онгоцонд ямар асуудал боллоо. Саяхан хүртэл ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу.

Эгүүлэн татагдах асуудал хөндөгдөхгүй юм байна. Гэхдээ өөр ямар нэгэн хариуцлагын асуудал байхгүй юу. Цэцийн гишүүд ёс зүйн асуудал, зөрчил дутагдвал гаргавал яах вэ. Энэ нь эсрэгээрээ авлига, эрүүгийн асуудалд холбогдсоноос илүү иргэдийн бухимдал хүргэж байна" хэмээн ярилаа. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "19.2 нь Цэцийн гишүүний хувьд онцгой анхааруулж буй заалт. Иргэний хүний хувьд бүх төрлийн хуулиа дагана.

Ёс зүйн хариуцлагын хувьд нийт төрийн албаны тухай хуулиар явна. Төрийн албан зөвлөлийн ёс зүйн хороонд захирагдаж, сахилга шийтгэл онооно. 

Үүнд нэг асуудал байна. Цэцийн гишүүнд хариуцлага тооцох нэрийдлээр гаргаж буй шийдвэрт нь нөлөөлөх бололцоо байгаа" хэмээн ярив. 

https://dorgio.mn/p/150978

скачать dle 12.0