Швед 200 жилийн турш төвийг сахисан статусаа орхиж, НАТО-д элсэхээр боллоо

Швед 200 жилийн турш төвийг сахисан статусаа орхиж, НАТО-д элсэхээр боллоо

Швед 200 жилийн турш төвийг сахисан статусаа орхиж, НАТО-д элсэхээр боллоо

 

Унгар улс Шведийн НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтийг зөвшөөрснөөр тус байгууллагын 32 дахь гишүүн орон Швед улс болж байна. Швед НАТО буюу Умард Атлантын эвсэлд элсэх хүсэлтээ 2022 онд, Орос-Украины дайн эхэлсний дараа гаргаж байсан юм. Хүсэлтийг нь бүх гишүүн орон зөвшөөрснөөр баталгааждаг бөгөөд зөвшөөрөөгүй үлдсэн ганц улс нь Унгар байв.

Унгар улсын Ерөнхий сайд Шведтэй холбоотой сөргөлдөөний улмаас хүсэлтийг нь зөвшөөрөхийг хойшлуулж байсан ч эцэст нь зөвшөөрөхөөр болжээ. Энэ талаар Шведийн Ерөнхий сайд “Швед улс 200 жилийн турш төвийг сахисан статусаа орхих том алхам болж байгаагаас гадна “түүхэн өдөр” тохиож байна” хэмээн хэлсэн байна. НАТО-ийн аль нэг гишүүн оронд аюул заналхийлэл учирсан үед бусад гишүүн улс туслах үүрэг хүлээдэг. 

Эх сурвалж: ВВС

скачать dle 12.0