Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд Туркийн Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ

Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд Туркийн Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ

Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд Туркийн Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд даваа гарагт гарын үсэг зурж, парламентад өргөн мэдүүлсэн тухай Харилцаа холбооны асуудал эрхэлсэн газраас мэдээллээ. Шведийн Ерөнхий сайд Туркийн талын мэдэгдлийг талархан хүлээн авчээ. “Одоо парламентаар хэлэлцүүлж батлах үйл явц эхэлнэ. Бид НАТО-гийн гишүүн болохыг тэсэн ядан хүлээж байна” гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар “X” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд дайн эхлүүлсний дараахан Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Турк өмнө нь Финланд улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрсөн боловч Анкарагийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд Швед улсыг 2022 оны зургаадугаар сард Мадридад гарын үсэг зурсан гурван талын санамж бичигт тусгасан амлалтуудаа биелүүлэхийг хүлээж байна гэж мэдэгдэж байсан билээ. Р.Эрдоган тэргүүтэй Туркийн удирдагчид Швед улс НАТО-д элсэх эсэх нь Туркийн парламентын шийдвэрээс хамаарна гэдгийг нэг бус удаа онцолж байв. НАТО-гийн бүх гишүүн, түүний дотор тус эвсэлд элсээд 70 гаруй жилийн нүүр үзэж буй Турк улс эвслийн шинэ гишүүнийг батлах ёстой юм.

скачать dle 12.0