Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад нэг өдрийн дотор 570 хүн бүртгүүлжээ

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад нэг өдрийн дотор 570 хүн бүртгүүлжээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулах тухай өчигдөр мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр буюу нэг өдрийн дотор есөн дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар 570 иргэн бүртгүүлснийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

зураг
 

Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахад тулгамдсан асуудал нь жолоочийн хүрэлцээгүй байдал болоод буй.

Иймд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулах билээ. 

Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон.

Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг мэдээлсэн. 

скачать dle 12.0