Танилц: Нийтийн тээврийн автобуснууд нэгдүгээр сарын 20-ноос шинэ маршрутаар явж эхэлнэ
Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд энэ сарын 20-ноос шинэ чиглэлүүдэд явахаар болжээ. Энэ талаар Нийтийн Тээврийн Газраас тодруулахад "Нийтийн тээврийн автобусны шинэ чиглэлийн төлөвлөлтүүд батлагдсан, нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар явж эхэлнэ. Хуучин маршрутаар явахгүй гэсэн үг.
Зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 шинэ чиглэлд 1,075 автобус үйлчилгээнд явахад бэлэн болсон. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацаа багасаж, 6-8 минутын зайтай үйлчлэх юм. Мөн автобус очдоггүй газруудад хүрч үйлчлэх болно.
Шинэ төлөвлөлтөөр 40 чиглэлд 494 автобус богино эргэлтээр үйлчилгээнд явна" гэсэн мэдээллийг өглөө.
Хоёр дахь ээлжийн шинээр ирсэн Yutong загварын 50 автобусанд смарт картын төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байгаа, өнөө маргаашгүй үйлчилгээнд гарна гэдгийг хэлэв.
Нэгдүгээр сарын 20-ноос мөрдөгдөх нийтийн тээврийн 74 шинэ чиглэлтэй танилц.