Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй олгож байгаа цэгүүд

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй олгож байгаа цэгүүд

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй олгож байгаа цэгүүд

 

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажил үргэлжилж байгааг АТҮТ-өөс мэдээллээ. Харин энэ сарын 1-нээс төлбөр хураамж авч, цахим гэрчилгээ буюу RFID наана гэх мэдээллийг үгүйсгэлээ.

Цахим гэрчилгээг техникийн үзлэгийн төвүүдэд очиж наалгах боломжтой.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Цахим системд бүртгүүлээгүй тохиолдолд цаасан гэрчилгээгээ авч очно. 

зураг

 

Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

скачать dle 12.0