"Ажнай" Д.Бат-Эрдэнийг хууль зөрчиж, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ

"Ажнай" Д.Бат-Эрдэнийг хууль зөрчиж, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ

"Ажнай" Д.Бат-Эрдэнийг хууль зөрчиж, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ

 

УИХ-аас байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр /2023.12.04/  эхэллээ. 

Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. Өнөөдрийн сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын 22 хүнийг гэрчээр дууджээ. Тэдний 17 нь хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн бөгөөд таван гэрчтэй холбогдож чадаагүй аж.  

“Тавантолгой” ХК нь 2011-2021 онд 25.3-472.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 22.7-233.8 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтайгаар ажиллаж, 2.6-194.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Харин 2022 онд жилийн эцсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажиллаж 331.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолооын 1 дэх зүйлд Тавантолгой ХК-ийн 2009 лны хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хуралд оролцох орон тооны өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн, хоёр дахь хэсэгт орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна. Гэвч хоёр хоногийн дараа буюу Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор өмнөх тогтоолын 2, 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцож, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох төлөөлөгчөөр Аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг томилжээ. 

Өөрөөр хэлбэл, "Тавантолгой" ХК-ийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгосон байна, тэрбээр жижиг хувьцаа эзэмшигч байжээ. Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөроөнгийн тухай хуулийн 18, 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төрийн өмчийн хорооны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэдтөрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам”-ын 10.3-т “Төрийн өмчийн төлөөлөгч нь хувийн өмчлөгчдөөс сонгогдсон ТУЗ, Хяналт шалгалтын зөвлөлийн гишүүний ойрын төрөл буюу нэгдмэл сонирхолтой байж болохгүй” гэж заасны зөрчсөн нь тогтоогдсон талаар нээлттэй сонсголын үеэр мэдээллээ. 

скачать dle 12.0