Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 11 компанийн зээлд хамаарах 65 гэрчийг дууджээ

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 11 компанийн зээлд хамаарах 65 гэрчийг дууджээ

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 11 компанийн зээлд хамаарах 65 гэрчийг дууджээ

 

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд эхэллээ. Сонсголын эхэнд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэлэхдээ "Хянан шалгах түр хороог УИХ-ын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгахаар тогтоосон.

 

Түр хороог зургаан сарын хугацаатай байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байсан. Түр хорооны хугацааг дахин нэг удаа сунгах боломжтой. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь парламентын түүхэнд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог. Сонсгол нь зөвхөн нотлох баримтын хүрээнд явагдана. Ямар нэг сэжиг таамгаар явахгүй. Одоогоор 3 сая дансны гүйлгээг хянаад байна. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Эдгээр хяналтаар илэрсэн асуудлын хүрээнд гэрчүүдийг дуудсан. Гэрчээр дуудсан гэхээр эдгээр албан тушаалтнууд гэм буруутай гэсэн үг биш. Гэм буруутайг шүүх тогтоодог. Гэрчүүдийн тайлбар шүүх дээр нотлох баримт болох боломжтой" гэлээ. 

 

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ.  Үүнд:

 

1.    Бэрэн групп ХХК /арматур, барилга/

2.    Зэст өндөр ХХК

3.    Монгол мах экспо ХХК

4.    Монгол эм импекс концерн ХХК

5.    Монгол драй милк ХХК

6.    Газ импорт ХХК

7.    Мон лаа ХХК

8.    Вертекс майнинг партнер ХХК

9.    Эйч энд эйч ремикон ХХК

10. Энсада-Истерн ХХК

11.Империал гоулд майнинг ХХК багтсан юм.

 

Одоогоор Бэрэн групп ХХК-ийн авсан зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. 

скачать dle 12.0