АИ-92 шатахуун 20 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна

АИ-92 шатахуун 20 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна

АИ-92 шатахуун 20 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна

 

Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ)-аас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг өнөөдөр танилцууллаа.

Тус мэдээлэлд дурдсанаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. Үүнээс

  • А-80 авто бензин 2,187 тонн /13 хоног/
  • АИ-92 авто бензин 24,392 тонн /20 хоног/
  • АИ-95 авто бензин 5,071 тонн /25 хоног/
  • Дизель түлш 36,464 тонн үлдэгдэлтэй буюу 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгааг мэдээлэв.

Бүсийн хувьд: 

  • Баруун бүс 5,905 тонн
  • Хангайн бүс 3,789 тонн
  • Төвийн бүс 15,789 тонн
  • Зүүн бүс 3,070 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,169.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

  • А-80 авто бензин 20.5 мянган тонн 
  • АИ-92 авто бензин 616.4 мянган тонн 
  •  АИ-95/98 авто бензин 18.4 мянган тонн 
  • Дизель түлш 1,187.7 мянган тонн 
  • ТС-1 /онгоцны түлш/ 54.7 мянган тонн
  • Жет А-1 түлш 42.9 мянган тонн 
  • бусад бүтээгдэхүүн 228.1 мянган тонн 

зураг

 

зураг

скачать dle 12.0