Шүүхийн захиргааны ажилтны бүсчилсэн сургалтыг Говьсүмбэр аймагт зохион байгуулж байна
“Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт” орон нутгийн долоон бүсэд зохион байгуулагдаж байна. Говьсүмбэр аймаг дахь бүсийн сургалт өнөөдөр (2023.11.02) эхэллээ. Сургалтад Дорноговь, Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нийт 36 захиргааны ажилтан хамрагдаж байна.
Сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүй, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ц.Соёлмаа нар ажиллаж байна. Мөн урилгаар Хүний эрхийн Үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар “Жендер ба хүний эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгөхөөс гадна шүүхийн захиргааны ажилтны ажлын чиг үүргийн шинжилгээ хийх юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны анхан шатны болон мэргэшүүлэх сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэл, нууц үгээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой. Сургалт маргааш (2023.11.03) үргэлжилнэ.