Шүүхийн захиргааны ажилтны бүсчилсэн сургалт Өвөрхангай аймагт боллоо

Шүүхийн захиргааны ажилтны бүсчилсэн сургалт Өвөрхангай аймагт боллоо
 Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь бүсчилсэн сургалтанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Б.Билгүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Шүүхийн тусгай архивын Сан хөмрөгийн эрхлэгч Ч.Оюун нар сургагч багшаар ажиллаж байна.
 
 
       Сургалт 2023 оны 10 дүгаар сарын 30-31-ний өдөр зохион байгуулагдан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймаг болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн нийт 45 захиргааны ажилтнууд  хамрагдаж байна.
 

 
     Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгч байгаа юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэлээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой.
 
скачать dle 12.0