Ийгл: Зарим шүүх актлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байна (Видео)
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Ийгл (Eagle News)" телевиз сурвалжилсныг хүргэж байна. Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүсэлтийг хүлээн авч, тус шүүхэд ажиллан, "Хүмүүсийн хувь заяа зооринд шийдэгдэж байна. Зай талбайгүй учраас коридорт шүүхийн хуралдааны танхимыг байгуулсан байна. Тиймээс шүүхийн төсөв дээр онцгой анхаарах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.