Н.Учрал “Шил” ажиллагааны явцад цуглуулж боловсруулсан баримтыг АТГ-т өглөө

Н.Учрал “Шил” ажиллагааны явцад цуглуулж боловсруулсан баримтыг АТГ-т өглөө

Н.Учрал “Шил” ажиллагааны явцад цуглуулж боловсруулсан баримтыг АТГ-т өглөө

 

Авилгын эсрэг Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн “Шил ажиллагаагаар shilen.gov.mn-д 39 төрлийн 970,355 мэдээлэл 7 сарын хугацаанд байршуулсан байна. Хайлт хийх, машинд унших боломжтой, инфографиктай, хялбар ойлгомжтой болгон боловсруулсан олон арван багц мэдээлэл нь 5 сая 180 мянган 350 удаагийн хандалт аваад байгаа юм. Авилгын эсрэг Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн “Шил” ажиллагааны 7 сарын хугацаанд 123 байгууллагаас 550 багц мэдээлэл хүлээн авч, “shilen.gov.mn”-нд байршуулаад байна. Засгийн газрын тусгай сангууд, тусгай зөвшөөрөл, тусгай хамгаалалттай бүс болон Нийслэл дэх газар олголт, төрийн өмчийн байруудын түрээс, барилга, байгууламж ашиглалтанд хүлээн авсан улсын комисс, тэдгээрийн дүгнэлтүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэх зэрэг иж бүрэн мэдээлэл shilen.gov.mn системд ил тод болгоод байгаа юм.

397077105_1527696674687282_2541972017339698854_n

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Хаана нууц байна, тэнд авилга байна” уриатай “Шил ажиллагааны явцыг Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулж, Ерөнхий сайд “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар гаргасан юм. “Шил” ажиллагаа нь иргэн нь мэдээлэлтэй бол илүү эрх мэдэлтэй байх нээлттэй нийгмийн үнэт зүйлийг баримталж, авилгын эсрэг тэмцэлд олон нийт идэвхтэй оролцон шууд хараа хяналтаа тавихад технологийн шийдлээр туслах үндсэн зорилготой билээ.

скачать dle 12.0