Н.Учрал: Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй байршуулах үүргээ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

Н.Учрал: Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй байршуулах үүргээ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн“ ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр тэрбээр "Шилэн ажиллагааны үндэс суурь нь мэдээллийг ил тод болгохоос эхэлж байгаа. 5Ш ажиллагааны хүрээнд мэдээлэлд анализ дүгнэлт хийж, түүнийг шүгэлдэж, шүгэлдсэн зүйлийг шүүрдэж, дараагаар шилжүүлэн авч шувуугаар авч ирэх зорилтуудыг хийж байгаа юм. shilengov.mn мэдээллийн нэгдсэн платформ дээр холбогдох мэдээллийг нэгтгэж, иргэдэд дүн шинжилгээ хийж илүү цэгцтэй ойлгомжтой байдлаар хүргэхээр болсон. shilengov.mn-ээр 2590 хуулийн этгээд, үүнээс 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нээлттэй болгож байгаа.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасанчлан 68 мэдээллийг ил тод болгож байгаа. Ингэснээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага илүү эх сурвалжтайгаар мэдээллээ хүргэх боломж бүрдэнэ" гэлээ.
скачать dle 12.0