Налайх дүүрэг дэх хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Налайх дүүрэг дэх хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Налайх дүүрэг дэх хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

 

Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн VIII  хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр тус газарт нөхөн сэргээлт хийж, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг шийдвэрлэсэн байна.

БНСУ-ын талаас 5 жилийн хугацаатай 10 орчим сая ам.долларын санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлэх аж.

Төслийн ерөнхий зураг төсөл гарсан бөгөөд 2024-2029 онд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн талаар БОАЖЯ мэдээллээ.

скачать dle 12.0