Коронавирусний шинэ хувилбар вакцин хийлгэсэн хүмүүст илүү аюултай юу?

Коронавирусний шинэ хувилбар вакцин хийлгэсэн хүмүүст илүү аюултай юу?

Коронавирусний шинэ хувилбар вакцин хийлгэсэн хүмүүст илүү аюултай юу?

Ковидын цар тахал 2023 оны тавдугаар сард албан ёсоор дууссан ч халдварт өвчин хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлсээр байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд коронавирусний EG.5 "Эрис" хувилбар тархаж байгаа ба BA.2.86 "Пирола" омог олон тооны мутацтай тул ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааралдаа аваад байна.

Олон нийтийн сүлжээгээр коронавирусний “Эрис” хувилбар огт байдаггүй, “Пирола” хувилбар нь өмнө нь вакцин хийлгэж байсан хүмүүст илүү аюултай гэх мэдээлэл тархаж байна. Энэ асуудлаар ДЭМБ байр суурь илэрхийлжээ.

 

Дэлхийн хүм амд ковидын эсрэг сүргийн дархлаа тогтож, тус өвчнийг богино хугацаанд оношлон, үр дүнтэй эмчлэх арга барилтай болсон ч коронавирус дэлхийн бүх оронд тархсан хэвээр байгаа төдийгүй хүмүүс эндэж, короравирус мутацад орсон хэвээр байна гэж ДЭМБ-ын тэргүүн онцолжээ.

 

Коронавирусний “Эрис” хувилбарыг анх 2023 оны хоёрдугаар сард бүртгэж, есдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийн 57 улс оронд тархаад байна. Дэлхийн хэмжээнд энэ хувилбар өргөн тархах хандлага ажиглагдаж байна гэж тус байгууллага мэдэгджээ. Тус хувилбар нь вакцин болон өмнөх хувилбаруудын эсрэг үүссэн эсрэг биеэс зайлсхийх чадвартай мутац бий болсон нь тархалтын өндөр түвшинг илтгэж байна. Ул хувилбарын шинж тэмдэг нь ханиах, хамар битүүрэх, халуурах, хоолой өвдөх, цээжээр хөндүүрлэх зэрэг өмнөх хувилбаруудынхтай ижил аж.

 

“Пирола” хувилбар өмнө нь вакцин хийлгэж байсан хүмүүст илүү аюултай гэх мэдээлэл АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс наймдугаар сард гаргасан мэдэгдэлтэй холбоотой байх талтай гэж шинжээчид онцолжээ. Үнэндээ энэ хувилбар нь коронавирусний бусад хувилбаруудаас илүү өмнө нь өвчилж байсан эсвэл вакцин хийлгэсэн хүмүүст ч халдварлах боломжтой гэсэн таамаг дэвшүүлсэнтэй холбоотой аж.

 

“Пирола” хувилбар нь маш олон мутацитай тул эдгээр хүмүүст ч халдварлаж болзошгүй гэж үзсэн байна. Гэхдээ судалгаа хийгдэж байгаа тул хүний дархлаанд ямар нөлөө үзүүлдэг талаар ярихад эрт байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ковид-19-ыг дэлхийн хүн амын эрүүл мэндэд аюултай хэвээр гэж үзэж байгаа ба улс орнуудад хандан халдварын хяналт болон мэдээлэл солилцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.

 

скачать dle 12.0