АН-ын ҮБХ энэ сарын 28-нд хуралдана

АН-ын ҮБХ энэ сарын 28-нд хуралдана

АН-ын ҮБХ энэ сарын 28-нд хуралдана

 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн наадмын өмнө хуралдахаар төлөвлөж байсан. Гэвч наадам, найр, амралт зугаалгын сар учир хуралдааны ирц бүрдэхгүй байх гэж үзэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар ҮБХ-оос мэдээлсэн.

Тэгвэл ҮБХ-ны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 28-ны өдөр товлон зарлаж байгаагаа мэдэгдлээ. ҮБХ-ны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр урьдчилан төлөвлөж байгаа гэнэ.

Мөн тус хурлаар АН-ын даргын санал болгосноор тус намын дэд даргыг томилох, Ардчилсан намын бүх шатны сонгуульт гишүүний татварын хэмжээг тогтоох, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.

Түүнчлэн энэ сарын 28-нд зарлагдсан Үндэсний бодлогын хорооын хурлаараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг болоод бусад нарийн бичгийн дарга нарыг томилохоор болсон аж. Ингэснээр Лу.Гантөмөр даргатай Ардчилсан намын удирдлагын баг энэ сардаа багтан олон нийтэд тодорхой болох талаар тус намын зарим удирдлагууд хэлж байна.

скачать dle 12.0