Гүбэй дүүрэгт 50 гаруй орны 33 мянга гаруй хүн амьдардгаас 51 хувийг нь гадаадын иргэд эзэлж байна

Гүбэй дүүрэгт 50 гаруй орны 33 мянга гаруй хүн амьдардгаас 51 хувийг нь гадаадын иргэд эзэлж байна

Гүбэй дүүрэгт 50 гаруй орны 33 мянга гаруй хүн амьдардгаас 51 хувийг нь гадаадын иргэд эзэлж байна

 

Гүбэй хотын иргэдийн төв нь нийт 2500 гаруй м2 талбай бүхий 3 давхар барилга бөгөөд үйлчилгээ, соёлын солилцоо, Нийгэм дүүргийн нийтийн удирдлагын үйл ажиллагааг нэгтгэсэн Гүбэй нийгэм дүүргийн нийтийн үйлчилгээний газар юм. 

Гүбэй нийгэм дүүрэг нь олон улсын хэмжээнд алдартай Шанхай хотын анхны олон улсын хамтын нийгэмлэг бөгөөд Шанхай дахь гадаадын иргэдийн хамгийн өндөр нягтралтай орон сууцны бүс юм. Тус нийгэм дүүрэгт дэлхийн 50 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 33 мянга гаруй хүн ам амьдардаг бөгөөд үүнээс 51 хувийг гадаадын иргэд эзэлдэг байна.

 

Гадаадын иргэд төрийн ажлыг зохицуулахад хялбар болгох үүднээс Гүбэй хотын иргэний төв нь "Гадаадын иргэдийн ажил хөдөлмөр-оршин суух" үйлчилгээний тусгай цонхыг нээлээ. Тус цонх нь гадаадын иргэдэд түр хугацаагаар байрлах байрны бүртгэл, хилээр орох, гарах, нийгмийн асуудлыг шийдэх, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Хятад улсад ажиллах гадаадын иргэдийн ажлын зөвшөөрөл зэрэг 30-д төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой. Хэрэв тухайн хүн А хэлбэрийн ажлын зөвшөөрөл авах хүсэлт гаргах нөхцөлийг хангасан тохиолдолд "Ажлын зөвшөөрөл", "Оршин суух зөвшөөрөл" авах хүсэлт гаргахад ердөө нэг долоо хоног л шаардагдана. 

Түүнээс гадна Гүбэй хотын иргэний төв нь "Нэг цэгээс бүх ажлыг шийдэх" болон өндөр настнуудад зориулсан хоолны сургалт, хөгжмийн сургалт, номын сан зэрэг уламжлалт үйлчилгээний үндсэн дээр Хятад, гадаадын соёлыг нэгтгэхийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлжээ. 

скачать dle 12.0