Боомтоор шуурхай нэвтрэх үйлчилгээг сэргээв

Боомтоор шуурхай нэвтрэх үйлчилгээг сэргээв

Дотоод гадаадын жуулчдыг саадгүй нэвтрүүлэхэд тус дэм үзүүлэх зорилгоор өнөөдөр \15-ны өдөр\ 0 цагаас эхлэн, хилийн боомтууд гаалийн бүрдүүлэлтийг шуурхай сэргээжээ.

    Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой шалгуур тавигдах юм. БНХАУ-ын иргэний паспорт, Хонконг, Макао, Тайвань руу зорчих үнэмлэхтэй, Хонконг Макаогийн оршин суугчид, мөн Тайваний оршин суугчид (5 жилийн хугацаатай) эх газарт зорчих үнэмлэхтэй, нэг жилд олон удаа зорчих үнэмлэхтэй Хятад иргэд, мөн гадаадын цахим паспорттай, 6 сараас дээш хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд, тогтмол хугацаагаар олон улсын нислэгийн багт ажилладаг Хятадын багийн гишүүд, онгоцны үйлчлэгчийн виз, эсвэл нэг жилээс дээш хугацаагаар оршин суух зөвшөөрөл авсан гадаадын онгоцны багийн гишүүд шуурхай нэвтрэх үйлчилгээг эдлэх боломжтой юм байна.

  Одоогоор Бээжингийн боомтод 113 шуурхай нэвтрэх зам суваг байгаа бөгөөд  өдөр бүр орж, гарч буй зорчигчдын тоо 20 мянгаас давж, 5 сард хилээр нэвтэрсэн зорчигчдын өдрийн дундаж хэмжээ нь өнгөрөгч 01 дүгээр сараас  6 дахин их байна гэж сэтгүүлч мэдээллээ.

Хятадын олон газрын томоохон боомтууд шуурхай нэвтрэх зам суваг нээсэн бөгөөд зарласан 0 цагаас хойших зорчигчдыг гаалийн бүрдүүлэлтийн энэ  үйлчилгээнд хамруулж байна. 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: cctv.com
скачать dle 12.0