Тогоочгүй ресторан буюу Ши Шян И Шян AI ресторан

Тогоочгүй ресторан буюу Ши Шян И Шян AI ресторан

Тогоочгүй ресторан буюу Ши Шян И Шян AI ресторан

 

2013 оны эхээр байгуулагдсан Шанхайн Ши Шян И Шян цахим худалдааны ХХК(Sнаngнаi Хi Хiаng Үi Еnjоу Е - Соммеrсе Liмiтеd)нь хиймэл оюун ухааны технологиор дамжуулан хятад хоолны үйлдвэрлэлийг стандартын дагуу хийхэд зориулагдсан компани юм. Уг компани хоол хийх автомат системийг Хятадын уламжлалт хоол хүнс хийх аргатай хослуулсан бөгөөд зөвхөн хоолны жороо Шишянгийн том дата платформд оруулж, зуушийн орц бэлтгэх, хутгах, чанаж шарах зэрэг хоол хийх бүх үйл явцыг гал тогооны машин гүйцэтгэж, 3-5 минутанд хийж, болгох боломжтой юм.

 

Уламжлалт халуун зууш хийх машинуудаас ялгаатай нь Шишянгийн хоол хийх автомат систем нь хэдхэн тогтсон хоолыг хийх биш харин том дата платформоор орж ирсэн мэдээллүүдийн дагуу олон янзын хоол бэлдэж чадах бөгөөд нэг хоолыг өөр өөр амтаар хийж чадна. 

Түүнчлэн том хэмжээний үйлдвэрлэлд хүрч, зоогийн газар, ресторан, зөөврийн хоолны лангуу зэрэг олон хэрэглээний нөхцөл байдлыг хангах боломжтой. Энэхүү машин нь хоол хийхдээ эрүүл ахуйн шаардлага хангаж, хятад хоолны стандартын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлжээ.

 

Одоогийн байдлаар Шишян компани нийт 4 дижитал өглөөний цайны газар ажиллуулж байна. 2021 онд Хунчао гудамжны дэмжлэгтэйгээр уг дүүрэгт Хятадын анхны АI ухаалаг зоогийн газар албан ёсоор ашиглалтад оржээ. Үүний зэрэгцээ зоогийн газрын гадна ухаалаг зуушийн машинууд байрлуулж, хотын иргэдийн хувийн хэрэгцээнд зориулан дижитал RМВ тооцоо, ахмадуудад зориулсан хямдрал зарлах зэрэг тав тухтай үйлчилгээ үзүүлж байна.

 

Шишянгийн цахим платформ нь хэрэглэгчдэд "робот тогооч”-ийн хийсэн хятад хоолыг худалдан авах тав тухыг хангаж өгчээ. Хэрэглэгчид гар утас эсвэл дэлгүүрийн ухаалаг дэлгэц дээр захиалга өгч, "нүүрээ уншуулж" хоолоо авах буюу хоол хүргэлтээр өөрийн захиалсан хоолоо авах боломжтой. Мөн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хоолонд орох асуудлыг шийдвэрлэхийн тулд онцгой дансаар дамжуулан байгууллагын хоолны үйлчилгээг мөн нэвтрүүлжээ.

скачать dle 12.0