СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан 20 хүүхдийн нэг болох 14 настай хүү сэлэх гэж усанд ороод живж нас баржээ
Зугаалж явсан 20 хүүхдийн нэг болох 14 настай хүү усанд осолдож, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд Орхон голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага энэ сарын 6-ны 14.00 цагт ОБЕГ-т хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 14 настай, эрэгтэй/ Д-г 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсаны дүнд энэ сарын 8-н буюу өчигдөр 15.00 цагт 2 метрийн гүнээс цогцсыг олж, шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд урин дулааны цаг ирж, багачуудын амралт эхэлсэн үед цагдаагийн байгууллагаас бэлтгэсэн сэрэмжлүүлгийг энд дарж уншина уу.