Ц.Даваасүрэн: Цаашдаа парламент сульдаж, төрийн дархлаа суларна
УИХ-ын чуулганы хуралдаан болж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр "Тойрогт ажиллаж, иргэдтэй уулзлаа. Ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэнгүй, намын жагсаалтыг дэмжсэнгүй. Намын жагсаалтаар сонгогдох боломжгүй хүмүүс гарч ирэх шалтгаан болно гэж үзэж байна. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжих боломжгүй байна.
Би өөрийгөө бодвол дуугуй байгаад байж болно. Нэлээн бодлоо. Хэлсэн үгэндээ эзэн, өргөсөн нөхөрлөлдөө үнэнч байх ёстой. Намайг сонгосон олон түмэндээ хоёр нүүр гаргаж чадахгүй.
Биднийг цаг хугацаа шүүнэ, бүх юм хязгаартай. Та нар улс орныхоо хувь заяаг өнөөдөр шийдэх гэж байна. Энэ УИХ сульдана, доройтно. Одоогийн парламент бол ард түмнийхээ үзэл бодлыг илэрхийлж чаддаг, цаашдаа парламент нэлээн сульдана. Төрийн дархлаа суларна. Өнөөдөр та бүхний мэргэн оюун ухаан шийдэг." хэмээн санал хэлэв.