ХАВРЫН ЧУУЛГАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ҮҮ

ХАВРЫН ЧУУЛГАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ҮҮ

МАН-ынхан манарч, манаргаж гүйсээр өнгөрсөн намрын чуулганыг дуусгасан. Намрын чуулганы нөхөөс болгож хуралдсан ээлжит бус чуулганаар хуулиудыг бөөндөж, дуулиан тарилаа.

УИХ-ын чуулганы хуралдаан товлосон хугацаанаасаа хоцорч эхлэх, улс төрийн бойкот зарлах үйл явц парламентад жишиг болчихсон. Өнгөрсөн намрын чуулганы хуралдааны гол сенсааци нь УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн явдал байв. Эцэст нь УИХ-ын даргыг унагаах операци нь амжилттай болсон ч МАН-ын олонх болсон парламентын нэр хүнд шороотой хутгалдлаа. Ихэнх хугацаагаа хэрэлдэж, гацааж, унагааж өнгөрөөсөн  өнгөрсөн намрын чуулган үүргээ үүргээ гүйцэтгэж чадаагүй. Харин одоо хаврын чуулган үүргээ гүйцэтгэх үү?

Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байсан  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг дараалалд багтсан байна. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тусгай дэгээр хэлэлцдэг. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр бол парламент бусад хэлэлцэх асуудлаа хойшлуулж, ард түмний санал асуулга явуулсны үндсэн дээр шийдэгдэнэ. Тэгэхээр хаврын чуулганы эхлэлээс энэ асуудалд энэ парламент онцгойлон ач холбогдол өгөхгүй бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл мөн л хав дараатай ирэх намрын чуулганыг хүлээх болох нь.

Хаврын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товложээ.

1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
2.“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
4.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
5.“Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
6.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
7.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,
9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
10.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
11.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
12.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
13.Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
14.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
15.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
16.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
17.Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,
18.Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,
19.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
20.Өмгөөллийн тухай хуулийн төсөл,
21.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
22.Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
23.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
24.Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
25.Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
26.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
27.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
28.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
29.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
30.Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

 П.ГОО
Оллоо.мнскачать dle 12.0