Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг ирэх мягмар гарагт хэлэлцэхээр товложээ
Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ.
Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ирэх мягмар гарагт буюу 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна.