COVID-19: Дэлхий даяар 204 сая гаруй тарилга хийжээ

 

 

 

Дэлхийн 88 орны оршин суугчид коронавирусийн халдвараас сэргийлэх 204 сая гаруй тун хийлгэсэн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. Сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар өдөрт 6.35 сая хүнд тарилга хийж байгаа гэнэ. 

Вакцинжуулалтын ажил ийм хурдтайгаар өрнөвөл дэлхийн бүх амыг коронавирусээс сэргийлэх тарилгад хамруулахад 5 жил шаардлагатай аж. 

Хамгийн их тарилгыг АНУ (61.2 сая), Хятад (40.5 сая), Европын холбоо (26.2 сая), Их Британи (17.9 сая), Энэтхэг (10.8 сая)-д хийсэн байна.