Эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 86-аас 225 болж өсөв

Хөл хорио суларсантай холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж гэмт хэрэг, зөрчлийн тоо өсч байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тухайлбал, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо огцом өсчээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр уржигдар буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр 86 хүн эрүүлжүүлэгдсэн бол урд шөнө 225 болсон байна. Харин нийт гомдол мэдээлэл 1377, зөрчил 1148, гэр бүлийн хүчирхийлэл 92 бүртгэгджээ.