Б.Ууганбаяр: Тайвшрах цаг хараахан болоогүй

 

 

 

Энэ сарын 14-нөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Хэдийгээр бэлэн байдлын зэрэг буурсан ч иргэд тайвширч болохгүйг ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр анхааруулав.

Тэрбээр "Зэрэг буурууллаа гээд хариуцлага сулрах асуудал байхгүй. Зэрэг буурсан гээд амны хаалтаа авч хаяад, олон нийтийн газар бөөгнөрөөд байж болохгүй. Тайвшрах цаг хараахан болоогүй. ААН-үүдэд халдвар хамгааллын дэглэм сахих түр журмыг хүргүүлсэн тул журмын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй" гэсэн юм.