ГХЯ: Ойрын хугацаанд 2-3 чартер нислэг хийхээр судалж байна

 

 

 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн тоо 2154-д хүрээд байна. Тиймээс ойрын хугацаанд 2-3 нислэг хийхээр судалж байна. Ингэхдээ өмнө нь тийз нь баталгаажсан, арваннэгдүгээр сард ирэх байсан иргэд хамгийн түрүүнд хамрагдана.

17 улсад 100 гаруй хүн маш хүнд нөхцөл ороод байгаа. Эдгээр иргэддээ анхаарал хандуулж байгаа" гэсэн юм.