Бид яагаад үргэлж өөрсдөөсөө хулгайлдаг юм бэ?

 
 

Бид яагаад үргэлж өөрсдөөсөө хулгайлдаг юм бэ?

 

Усан оргилуур хийсэн ч ,зам тавьсан ч хөшөөнцөр хийсэн ч юу ч хийсэн дандаа өөрсдийгөө хуурч гурилдана.
Ямар ч утгагүй, үнэн хоноцын сэтгэхүйтэй дээр доргүй. Хийлгэж байгаа нь ,хийж байгаа нь, хэрэглэж байгаа нь .
Барилга байшин , зам бариулж байгаа нь өөрсдөө тэр замаараа явахгүй юм шиг , өөрсдөө энэ улс орондоо нүдээ баясгахгүй юм шиг яагаад ингэж ханддаг юм бол???
Хэдэн төгрөг хувьдаа хулгайлж хумсалж халаасалж л байвал хам хум хачин хачин ийм нохойн баас шиг юмнууд энд тэндгүй хиймэр болох.
Тэгээд тэр хачин юмнуудаа 40, 50 сая ,тэрбумаар хийлээ барилаа гээд л тууз хайчлаад гүйлдчихнэ.
Үнэхээр дэндүү ,гэхэд даанч дэндүү юм.
Гоё сайхан, чанартай юм хийвэл өөрсдөө бид баясаж баярлахгүй гэж үү?
Энэ улс эх оронд өнгө нэмж үр хүүхэд, гадна дотныхны өмнө нүүр бардам байхгүй гэж үү?
Ийм хачин ичмээр юмнууд хийж тавьчихаад баясах уу нүд сэтгэл?
Ямарч эх оронч , сэтгэл гэж үгүй. Хүний хүмүүс шиг хандлага.