Өнөөдөр Прага-Улаанбаатарын тусгай үүргийн онгоц ирнэ

 

 


Монгол Улс гадаадад оршин суугаа иргэдээ хүсэлтийнх нь дагуу татан авч байгаа билээ. Наймдугаар сард нийтдээ 14 тусгай үүргийн нислэгийг үйлдэж 3500 орчим иргэнээ эх орондоо авч ирэхээр төлөвлөөд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Прага - Улаанбаатарын тусгай үүргийн онгоц ирэх юм. Дашрамд сануулахад уг нислэгийг Чехийн талын санхүүжилтээр хийгдэж байгаа ажээ.