Г.Занданшатар: Ц.Даваасүрэн гишүүн хуралдаа суу, чуулганы протокол унш

Г.Занданшатар: Ц.Даваасүрэн гишүүн хуралдаа суу, чуулганы протокол унш

УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Тэгвэл хуралдааны эхэнд зарим гишүүд горимын санал хэлж, тодруулж асуулаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид намар хуралдаад, ард түмнээс асууна гээд тогтоол баталчихсан. Одоо гуравдугаар хэлэлцүүлгийг хийх гээд байна. Тэр тогтоолоо яагаад орхичихов. Ард иргэдээс асуухгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээ хийх гээд байгаа юм уу” хэмээн асуулаа.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Ц.Даваасүрэн сайд хуралдаа суудаггүй болохоор мэдэхгүй байх шиг байна. Тэр тогтоолд чинь Ерөнхийлөгч хориг тавиад, УИХ хүлээж аваад, ард түмнээс асуухаа больсон. УИХ-ын чуулганы протоколыг олж унш” хэмээлээ.