Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоог нэмэгдүүлжээ
Нийслэл, дүүргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоог цалингийн сантай уялдуулан нэмэгдүүлэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, дэмжлээ.
Нийслэл дэх шүүхүүдэд шийдвэрлэж буй хэрэг, нэхэмжлэлийн тоо жил ирэх тутам нэмэгдэж, ажлын ачаалал өссөнтэй холбоотойгоор дүүргүүдэд шүүгчийн орон тоог нэмэхээр УИХ-аас тогтоосон. Үүнтэй холбоотойгоор шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад шаардлагатай байгаа захиргааны ажилтны орон тоог нэмэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага үүсээд байсан юм.
Иймд нийслэл дэх давж заалдах болон дүүргийн анхан шатны шүүхийн тамгын газрын орон тоог тогтоосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолд өөрчлөлт оруулан, шаардагдах цалингийн санг үе шаттайгаар хуваарилахаар шийдвэрлэж, батлагдсан орон тоог бүрэн ажиллуулах, шаардагдах цалингийн санг хуваарилуулах, шинээр орон тоо нэмэх талаарх шүүхүүдээс ирүүлсэн захиалга хүсэлтийг хангалаа.
Ийнхүү нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах болон төвийн 6 дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч бүр туслахтай, 2 шүүгч дундаа 1 нарийн бичгийн даргатай байхаар тооцож орон тоог нэмэхээр шийдвэрлэв. Шинээр нэмсэн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоог нийтэд зарлан нөхөх ажлыг шуурхай зохион байгуулахыг ажлын албанд даалгав.
Ээлжит хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1 шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо.
Түүнчлэн нэр бүхий 1 шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэв.
Мөн иргэд хооронд маргаанаа шийдвэрлэхдээ шүүхийн мэдэгдэх хуудсыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудлыг шүүгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хэлэлцэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар боллоо.