АТГ: А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан
Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай хийх зорилгоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Нэгжлиг хийх ажиллагааг 143 газарт, хүний бие, эд зүйлд үзлэг хийх ажиллагааг 408 удаа хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авсан. Мөн байгууллага, иргэнээс 905 баримт материал гаргуулан авсан гэх мэтээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон нь тогтоогдсон. Яллагдагчаар;
- Зам тээврийн сайд асан 1,
- Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
- Аймаг сумын Засаг дарга 2
- УИХ-ын гишүүний зөвлөх 1
- Гаалийн улсын байцаагч 12
- Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
- Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
- Боомтын захиргааны мэргэжилтэн 2
- ЭТТ ХК-ийн ажилтан 6
- Тавантолгой төмөр зам ХК-ийн 3
- Нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан, 12 иргэн яллагдагчаар татагдаад байна.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо 8 хүн хоригдож байна. Мөн улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүрэг биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн 4, хувийн батлан даалтад 26, мөрдөн шалгах явцад 13,8 тэрбум төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгө, автомашин, зогсоол, агуулах, газар, хувьцаа, арилжааны банкны зарлагын гүйлгээ, үнэт цаас, бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлээд байна.
Өнгөрсөн хугацаан нийт 78 хүнийг яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42. Үүнд улстөрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлигал өгсөн, Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан.
Мөн ЗТХ-ийн сайд асан нэг, төрийн нарийн бичгийн дарга асан хоёр, аймаг, сумын Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалахын ажилтан дөрөв, Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, "Эрдэнэс-Тавантолгой" компанийн зургаа, "Тавантолгойн төмөр зам" компанийн гурав, нэр бүхий хуулийн этгээдийн албан тушаалтан 14, 22 иргэн нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
Хэргийг шалгах явцдаа 17 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоогийн байдлаар найман яллагдагч хоригдож байна. Үүнээс гадна хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ гүйцэтгэхийг хориглосон дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 26 хүн байна.
Шалгалтын явцад 13.8 тэрбум төгрөгийн авлигал авсан нь тогтоогдож байгаа учраас 94 үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц 83, офисын гурван талбай, таван зогсоол агуулах, 48 тээврийн хэрэгсэл, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банк дахь зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбумын үнэт цаасыг хязгаарласан.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж байгаа хэрэг дээр яллагдагчаар татагдсан. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид хамтран шалгаад явж байгаа" гэлээ.